Ирэх 7 хоногоос хүйтэрнэ

  • 0
  • 95
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ирэх 7 хоногоос хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ 11-р сарын 11 буюу ирэх даваа гарагаас эхлэн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Өнөө шөнө Говь-Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар ахиу хэмжээний цас орж цасан шуурга шуурч, хүйтрэх тул замд халтиргаа гулгаа үүсч, даваа гүвээ хаагдахыг онцгойлон анхааруулж байна.11-рсарын 14-нийг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлөв:


10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

11-нд баруун аймгуудын нутгийн ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

12-нд ихэнх нутгаар,

13-нд зүүн аймгуудын нутгаар цас орно.

Салхи 10-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр, 11, 12-нд ихэнх нутгаар, 13-н говь талын нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

 

10-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

13-нд нутгийн баруун хагаст өдөртөө бага зэрэг дулаарна.


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх