ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялж чадна гэж америкчуудын тал гаруй хувь нь үзэж байгааг "Politico” сонинд нийтлэгдсэн санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, сонгогчдын 56 хувь нь түүнийг хоёр дахь удаагаа сонгогдож чадна гэж үзэж байна. Харин санал асуулгад оролцогчдын 34 хувь нь эсрэг саналтай байгаа бол 10 хув нь хариулахаас татгалзжээ.
Америкийн сонгогчдын хувьд сонгуулийн идэвх өндөр байгааг санал асуулгыг явуулагчид онцолсон байна. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг жилийн өмнө санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 орчим хувь нь саналаа өгөх "ихээхэн сонирхолтой байгаагаа" мэдэгдсэн бол 92 хувь нь 2020 оны 11 дүгээр сарын 3-нд саналаа өгөхөөр төлөвлөж байгаа аж.
"Politico” сонин болон "Morning Consult” судалгааны албанаас энэ сарын 1-3-ны хооронд хамтран явуулсан санал асуулгад 2000 орчим хүн оролцсон байна.
Монцамэ агентлаг