Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн гэх цагдааг шалгаж байна

  • 0
  • 96
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өчигдөр иргэн Ц.Пүрэвдорж нь цагдаагийн байгууллагын ажилтан эрх ашигийг нь ноцтой зөрчсөн талаар хэвлэлийнхэнд хандсан юм. Тордруулбал  Ц.Пүрэвдоржийг өнгөрсөн 10 дугаар сард Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсээс залилангаар эрүүгийн хэрэг үүсгэсэн хэмээн саатуулж, мэдүүлэг авсан байна. Ингэхдээ тус цагдаагийн хэлтсийн хошууч Б иргэн Ц.Пүрэвдоржийг өмнөө сөхрүүлэн суулгаж, хэрэг хийсэн гэх бичигт гарын үсэг зурахыг хүчээр тулгасан хэмээн хэвлэлийнхэнд хэлсэн юм.

Түүнчлэн Ц.Пүрэвдорж нь бизнесийн шугамаар хамтран ажилласан хүнтэйгээ хоёр сая төгрөгийн маргаан үүссэн бөгөөд уг асуудал нь өдгөө залилангийн хэрэг болон хувирсан. Хоёр сая төгрөгийн маргаан өдгөө тус бүр зургаан сая төгрөгийн хохиролтой дөрвөн бичигт гарын үсэг зуруулснаар  эрүүгийн хэрэг үүсгэж дарамталж эхэлснийг тэрбээр мэдээлсэн. 

Тэгвэл зарим нэг мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр иргэн  Ц.Пүрэвдорж 6 сая төгрөг зээлээд өгөөгүйн улмаас Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шvvхийн 2019 оны дугаар тоот шийдвэрээр эрэн сурвалжлагдаж байгаа аж.

Иргэн Ц.Пүрэвдоржийг дарамталсан гэх БЗД-ийн Цагдаагийн албан хаагч Б-г мөн эрүүдэн шүүсэн эсэх талаар шалгалж байгаа юм байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх