Д.Цогтбаатар сайд Д.Одбаярыг хамгаалах үүрэг авсан уу

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр бэлгийн дарамт учруулсан хэргээр Өмнөд Солонгост саатуулагдсан тухай мэдээлэл ОУ-д шившигтэйгээр тархаж байна. Тодруулбал, Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ руу зорчиж явахдаа хорин настай нислэгийн багийн эмэгтэйн өгзөгт хүрсэн хэргээр буруутгагдаж баривчлагдсан нь дуулиан дэгдээв. Гэсэн түүнийг халдашгүй дархан эрхтэй гэсэн үндэслэлээр сулласан байдаг.
Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “ОУ-ын хуулийн дагуу аливаа улсын өндөр албан тушаалтан дипломат эрх ямбатай байдаг. Үндсэн хуулийн цэцийн дарга гэдэг нь Монгол Улсын өндөр албан тушаалтан. Иймээс төр нь өөрөө дипломат эрхээр хамгаалагдсан учраас төрийг төлөөлж яваа хүн ч халдашгүй дархан эрхтэй” хэмээн түгдэрч гацан мэдээлэл хийв. Гэхдээ тусгай хамгаалалттай хүн бусдын эрхэнд халдаж, улс орныхоо нэр хүндийг уландаа гишгэж, шороотой хутгах заалт халдашгүй дарханд эрхэнд хамаарах уу, Д.Цогтбаатар сайд аа. Та тэмээ гэхээр ямаа гэж яриулаад байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга ёс суртахууны хувьд өндөр түвшинд байх ёстой. Гэтэл ийм шившигт үйл явдлыг хамгаалах байдлаар үг өгүүлбэр цуглуулж, түгдэрч гацан зогсож байгаа Гадаад харилцааны сайд та ч хариуцлагагүй байна. Монгол төрийн гадаад бодлогыг хариуцаж байгаа хүний хувьд гадаад улсад улсын тань нэр хүнд шороотой хутгалдаж байхад иймэрхүү өмгөөлсөн тайлбар хэлээд зогсож байгаа нь хэр зохистой вэ?
О.Онон
Эх сурвалж: Olloo.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх