Согтуу жолооч автомашины дугуйгаа сольж байсан иргэнийг дайрч, хөнөөжээ

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Согтуу жолооч автомашины дугуйгаа сольж байсан иргэнийг дайрч, хөнөөжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.02-03-ны өдөр нийт 618 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 462-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж бэртсэний 1 хүүхэд, ноцтой зам  тээврийн ослын улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл 

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -5 хөдөлгөөнд оролцсон байна. 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 

2019.11.03-ны өдрийн 20:10 цагийн орчимд БЗД-ийн 19 дүгээр хороо Алтан Өлгийн гудамж Мөнгөн булган” хүнсний дэлгүүрийн баруун урд замд Тoyota Cresta маркийн автомашины жолооч У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам дээр автомашины дугуй сольж байсан 49 настай, эрэгтэй Д-г мөргөж амь  насыг нь хохироосон.

2019.11.03-ны өдрийн 00:26 цагийн орчимд БЗД-ийн 5 дугаар хороо Б.Доржийн гудамж Эрдэнэ зоо транс” ХХК-ны урд замд Кia Fronter маркийн автомашины жолооч нь Ц нь явган зорчигч 51 настай, эрэгтэй Б-г  мөргөж амь насыг нь хохироосон.

Өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж нийт сурагчид хичээл сургуульдаа явж эхэлсэн тул эцэг, эх, жолооч та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд аюултай байдал үүсгэхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх