ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Хуулийн байгууллагынхан уржигдар шөнө Монголд байсан 750 гаруй Хятад иргэнийг илрүүлэв. Тэд 10 мянга гаруй гар утас, 1000 гаруй өндөр үзүүлэлттэй компьютер ашиглаж байсныг хурааж авсан. Мөн толгойлж байсан гурван хятад, нэг монгол иргэнийг "Шангри-Ла” зочид буудлаас баривчилжээ. Тэгвэл "Кентавр”, "Ориентал”, "Юнион бюлдинг”, "Амар” зочид буудлуудад байсан хятад иргэд мөрийтэй тоглоомоор мөнгө угааж байсан гэх мэдээллийг хууль хяналтын байгууллагын удирдлагууд өгч байгаа бол хятад иргэд манай улсын үүрэн холбооны операторын бүх симийг ашиглаж байжээ. Гэхдээ дийлэнх нь Мобиком, Жи-Мобайлын сим байсныг эх сурвалж хэллээ.
Цагдаагийн байгууллагаас Хятад иргэдэд сим олноор ашиглуулсан үүрэн холбооны зарим оператор компани болон байрлуулж байсан зочид буудлуудад хариуцлага тооцно гэж мэдэгдээ байгаа юм.
С.Саруул
Эх сурвалж: www.polit.mn