Монголын оюутныг ОХУ-аас албадан буцаажээ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Монголын оюутныг ОХУ-аас албадан буцаажээ

 

Томскийн удирдлагын систем, радиоэлектроникийн улсын их сургуулиас хасагдсан Монголын оюутан эмэгтэй болон Томскийн политехникийн их сургуульд суралцаж байсан Пакистаны оюутныг эх оронд нь албадан буцаасан талаар РИА новости мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дээрх оюутнуудын Оросын нутаг дэвсгэрт оршин суух эрх бүхий визний хугацаа нь дууссан байсан тул ийнхүү албадан гаргасан байна. 

 

"Энэ сарын эхээр Оросын Дотоод хэргийн газрын цагаачлалын асуудал эрхэлсэн газрын ажилтнууд Пакистан болон Монгол улсын иргэдийг визний хугацаа дууссантай нь холбоотойгоор албадан гаргасан. Монголын оюутан эмэгтэйн виз 2018 оны долоодугаар сард дууссан, мөн өнгөрсөн жил сургуулиасаа хасагдсан ч эх оронруугаа буцалгүй Томскт байсан нь илэрсэн" хэмээн Дотоод хэргийн газраас мэдээлжээ.

 

Цагаачлалын хуулийг зөрчсөн хэргээр тэдний эсрэг захиргааны хэрэг үүсгэн, шүүхээс оюутнуудад тус бүр хоёр мянган рублийн торгууль ноогдуулж, монгол оюутныг Новосибирск-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Эрхүү хүртэл хүргэж өгөн хилийн албаныханд хүлээлгэн өгсөн байна.

 

Г.Бямбасүрэн

 
Shuud.mn
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх