Латви улсын хил дээр саатуулагдсан Монгол иргэд дипломат төлөөлөгчид биш гэв

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Латви улсын хил дээр саатуулагдсан Монгол иргэдийн талаар Еagle.mn сайт Гадаад харилцааны яамнаас тодруулжээ. 

Латви улсын хил дээр саатуулагдсан хоёр иргэн нь Монгол Улсын дипломат албаны төлөөлөгчид байсан гэдэг мэдээлэл олон нийтэд тархсан.  Энэ талаарх мэдээлэл өчигдөр Гадаад харилцааны яаманд тус улсаас албан ёсоор иржээ. Энэ талаар Еagle.mn сайт Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Дипломат албаны төлөөлөгчид биш. Харин дипломат албаны дугаар болон шууданг нь хуурамчаар ашигласан энгийн иргэд байсан” гэжээ. Түүнчлэн тэд хар тамхи биш их хэмжээний янжуур тээвэрлэн явсан гэдгийг мэдэгджээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх