​ТЕГ-аас урьд шөнө явуулсан тусгай ажиллагааны талаар Засгийн газрын хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан баг өчигдөр орой 22.00 цагаас эхлэн тусгай ажиллагаа явуулж, Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан 1000 орчим хонконг иргэнийг баривчиллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Амур, Кентавр, Юнион, Ориентал зэрэг дөрвөн зочид буудалд байрлаж байсан 1000 орчим хонгконг иргэнийг цагдаа, тагнуулын байгууллагаас баривчлаад байна.

Тус буудлуудаас баривчилсан гадаад иргэд маш өндөр үзүүлэлттэй 1000 ширхэг компьютер, 10000 симтэй гар утас ашиглан цахимаар хууль бус үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй нөхцөл байдалд байхад нь ТЕГ, ЦЕГ-ынхан тусгай ажиллагаа явуулжээ. Түүнчлэн, эдгээр хонконг иргэдийг удирдан, зохион байгуулж байсан этгээдүүдийг Шангри-Ла зочид буудлаас урьд шөнө баривчилсан мэдээллийг өгсөн.

Тагнуулын байгууллагаас өгсөн мэдээллээр эдгээр иргэдийг гар утас, компьютер ашиглан цахимаар санхүүгийн луйвар хийсэн байж болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ТЕГ-аас урьд шөнийн явуулсан тусгай ажиллагааны талаар хаалттай мэдээлэл сонсч, хэлэлцэх аж.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх