ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжаар 2019 оны аравдугаар сарын 24-ны өдөр Петрожамп” ХХК-ний ШТС-1-ын түгээгүүрийн хэвийн ажиллагаа, хэмжилзүйн үзүүлэлтийг хяналтын хэмжүүрээр шалгахад шатахуун түгээгүүрийн улсын баталгааны хугацаа дууссан баталгаагүй хэмжих хэрэгслээр худалдаа үйлчилгээ явуулж байсан зөрчлийг илрүүлж, Зөрчлийн тухай” хуулийн 10.24 дүгээр зүйлийн 3 дахь заалтаар торгуулийн арга хэмжээ авч Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагч дуудаж, газар дээр нь шатахуун түгээгүүрийг шалгаж баталгаажуулж зөрчлийг арилгууллаа.