ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Идэш тэжээлийн хомсдлоос үүдэн баавгай уулнаас бууж, малчны хот болон суурин газар руу орж ирэх тохиолдол сүүлийн үед элбэгшиж байна.
Тухайлбал, Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдын нутагт есдүгээр сарын 16-ны өдрөөс хойш хүрэн баавгай болон баавгайн бамбарууш орж ирсэн 14 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Иймээс аймгийн Засаг даргын захирамжаар болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шуурхай баг байгуулан ажиллаж байгаа ажээ.