Ёс журам хатуу хуулиас

  • 0
  • 106
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ёс журам хатуу хуулиас

1. Дараалал үл хүндэтгэн дайрсан хүнд:
-Японд очерь дайрсан хүн Хөнгөвтөр гэмт хэргийн тухай хууль-ийн 1-13-т зааснаар гэмт хэргийн хүнд хөнгөн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэг сая хүртэлх иен эсвэл 24 цаг хүртэлх хугацаагаар баривчлах ял онооно.

2. Таксинд бөөлжих:
-Хэрэв та Японы газар нутаг дээр байхдаа таксин дотор бөөлжсөн бол эрүүл согтуу эсэхээс үл хамааран иргэний тухай хууль-ийн зааварчилгаа зөрчсөн тухай заалтыг үндэслэн захиргааны хариуцлага тооцох ба мөн таксинд цэвэрлэгээний мөнгийг төлбөр болгон өгнө.

3. Нанчилдаан, зодоон хийх:
-Японд хүмүүс хоорондоо маш ховор хэрүүл зодоон үүсгэдэг байна.
Үүний гол шалтгаан нь зодоон үүссэн шалтгаанаас үл хамааран зодолдогч талуудыг 6 сараас 2 жил хүртэлх хугацаанд хорих ял оноодог.

4. Олон нийтийн газар шүлсээ хаях:
-Олон нийтийн газар шүлсээ хаяж байгаад баригдах аваас 1000-10.000 иенээр торгох ба ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр Тийм гэдэг тэмдэглэгээгээр мялаана. Хамгийн аймшигтай нь хүн амины хэрэгтэн ч мөн адил Тийм хэмээх тэмдэглэгээтэй байдаг.

5. Хогоо цагтаа асгаагүй этгээд:
-Хогоо цагтаа асгаагүй этгээдийг 5-н жил хүртэл тодорхой хөл хорионд оруулж дээр нь 10 сая хүртэл иенээр торгоно.
Мөн Японд өдөр болгон асгах хог нь хоорондоо өөр өөр байна. Жишээлбэл даваа гарагт шатаж тэсрэмтгий хог, мягмар гарагт тэсрэмтгий бус хог, лхагва гарагт хуванцар сав г.м...
Хогоо ялгаж асгаагүй этгээдийг хогоо цагтаа асгаагүйгээр тооцон ял онооно.

6. Илүү гарсан хариулт буцааж өгөөгүй этгээд, байгууллага:
-Японд илүү гарсан хариулт мөнгийг буцааж өгөөгүй этгээд нотлогдох аваас залилангийн хэргээр ял авах болно.
Хэргийн хүнд хөнгөнөөс шалтгаалан баривчлах эсвэл хөл хорих ял онооно.

7. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих:
-10 жил хүртэл хорих ял дээр нь 1 сая иенээр торгоно.
Бүх насаараа жолооны үнэмлэх авах эрхээ хасуулна.

8. Архиар шахах:
-Архиар шахсан тухай цагдаагийн газарт дуудлага өгсөн тохиолдолд хариуцагч этгээдэд 48 цагийн хөл хорио тогтоон 10 мянган иенээр торгоно.
Мөн ял шийтгэл авч байсан эсэх тэмдэглэл дээр Тийм гэдэг тэмдэглэгээгээр мялаана.
Мөн шахуулсан этгээд согтуурлаас болон гэмт хэрэг үйлдэх эсвэл жолоо барьсан тохиолдолд шахагч этгээдэд адил ял онооно.
Сахилга бат улс орны хөгжлийн нууц


Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх