“Мөрөөдлийн хадгаламж - Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Мөрөөдлийн хадгаламж - Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа

 

Дэлхийн хуримтлалын өдрийг угтан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600” ”Хүүхдийн төлөөх орон нутаг” төслүүд, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс мөн дүүргийн Цагдаагийн газраас хамтран өсвөр үеийнхний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдлэг олгох, хуримтлал үүсгэх дадал зуршилд уриалах, хүүхэд өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах, бусдын сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэхэд нь нөлөөлөх зорилгоор дүүргийнхээ 600 гаруй хүүхдүүдийг хамруулан “Мөрөөдлийн хадгаламж - Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр Үндэсний хэмжээний сургагч багш сэтгэл зүйч О.Тэгшжаргал “Мөрөөдлийн хадгаламж” , ЗГХА ГБХЗХГазрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ “Бид Монголын ирээдүй” сэдвүүдээр яриа хийсэн бол хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа зохион байгуулагчдийн зүгээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” МУСК-г үзүүлсэн юм.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх