Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

  • 0
  • 152
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бусдын дуугаар дуу хийхийг хүсээгүй залуухан уран бүтээлч охинд хүмүүс ам сайтай байна

 

Сүүлийн үед шинээр гарч ирж байгаа дуучдыг ард түмэн өөрийн гэсэн ганц ч дуугүй мөртлөө дандаа бусдын дууг хуулбарлаж, cover хийн дуулж байна хэмээн шүүмжлэх болсон нь бодит үнэн. Гэвч олон хүний дотор өөрийн гэсэн ур чадвар, авьяасаараа ялгарч чадахуйц нэг бус чадварлаг уран бүтээлчид байгаа нь дамжиггүй. Тэдний нэг болох залуухан, шинэ уран бүтээлчийг танд танилцуулъя.

СУИС-ийн уртын дууны ангийг төгсөгчдийн нэг болох Э.Ууганбат бусад шигээ төгсөнгүүтээ шууд л бие дааж уран бүтээл хийгээд эхэлсэнгүй. Тэрээр нэлээд хэдэн жилийн турш олны танил, ахмад уран бүтээлчидтэй хамтран хөдөлмөрлөж, тэднээс суралцаж явжээ. Олон ч тоглолтонд оролцож, хөдөө гадаагүй явсны эцэст туршлагатай дуучид түүнийг “Одоо чиний бие дааж уран бүтээлээ туурвих цаг чинь болсон” хэмээн дэмжиж, урам өгөх болжээ. Энэ нь ахмад уран бүтээлчдийн зүгээс залуухан дуучныг үнэлсэн үнэлэмж, магтаал болсон тул Ууганаа бие даасан ахныхаа уран бүтээлийг гаргахаар шийдсэн аж. Гэхдээ тэрээр бусад шиг хүний дууг хулгайлж дуулахыг хүссэнгүй.

Өмнө нь нэг бус дууны үг бичсэн Б.Галсандовдонгийн үг, СТА Н.Баасандоржийн ая “Бүсгүй тавилан” дуугаа сонсогч таны хүртээл болгож буй нь энэ. Хөгжмийн зохиолч Баасандоржийг Монголын ард түмэн “Хос шарга” дуугаар нь сайн мэдэх билээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх