Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан ч бүрэн эрхийг нь хөндөөгүй байна

  • 0
  • 133
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Өнгөрөгч долоо хоногт Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ. Ингэснээр Ж.Эрдэнэбат гишүүн албан ёсоор эрүүгийн хэргийн яллагдагчаар тооцогдох болсон байна. Үүний дараа Ерөнхий сайд асны УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагаас УИХ-д хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдсан боловч прокурорын байгууллага үүнийг үгүйсгэсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл НПГ-аас Улсын Ерөнхий Прокурорт санал хүргүүлж, УЕП-оос УИХ-д уг саналыг хүргүүлэх хуулийн зохицуулалттай. 

Түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлөө “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх асуудлыг шалгуулахаар хэсэг иргэд АТГ-т хандсан юм. 

Тиймээс Ерөнхий сайд асныг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад өнгөрөгч долоо хоногт яллагдагчаар татаж мөрдөн байцаалтыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: inews.mn

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх