Их хэмжээний валют хил нэвтрүүлэхийг завджээ

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Их хэмжээний валют хил нэвтрүүлэхийг завджээ

Буянт-Ухаа дахь Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнгөрсөн шөнө (2019.10.10) ОХУ-ын иргэн Г.В.В-ийн гар тээшнээс их хэмжээний бэлэн валют илэрсэн байна.

Тэрээр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн бөгөөд 150 000 ам.доллар буюу 400 сая төгрөг бэлнээр авч явжээ.
Г.В.В нь гаалийн өндөр эрсдэлтэй зорчигчийн санд бүртгэлтэй бөгөөд түүнийг гаалийн мэргэжилтнүүд онилон биечлэн шалгалт хийсэн байна. Шалгалтаар түүнийг Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйлийн 22.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэн Буянт-Ухаа дахь Гаалийн газрын Зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх алба шалгаж байгаа юм.
(Зөрчлийн тухай хуулийн 11.29 дүгээр зүйл. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль зөрчих; 22.1.үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн)
Дээрх иргэн нь Гаалийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн тул уг валютыг хураан авч валютын үнийн дүнгийн 15 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.
Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая төгрөгөөс дээш буюу тэнцэх хэмжээний валютыг, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг гэдгийг гаалийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх