"Тотал Мюзик" дэлхийн алдарт "Fender" брэндийн гитарыг Харанга хамтлагт гардууллаа

  • 0
  • 117
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Гитарын салбарт тэргүүлэгч дэлхийн алдарт Fender хөгжмийн үйлдвэрийн Монголд дахь албан ёсны борлуулагч Тотал Мюзик компани Монголын рок поп домог болсон Харанга хамтлагтай хамтран ажиллах гэрээ байгууллаа. 

Тотал Мюзик компани Харанга хамтлагийн 30 жилийн ойн хүрээнд TAAM (Total Artist Agency Mongolia) -тай хамтран тус хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбаттай Fender Artist Mongolia хамтран ажиллах гэрээг  байгуулсан бол  хэмнэлт гитарчин МУСТА Я.Одсүрэнд мөн дэлхийн Fender брэндийн гитарыг гардуулж  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

/

/ 

/

Монголын хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч болж чадсан Тотал Мюзик болон Харанга хамтлагийнхан эртнээс хамран ажиллаж ирсэн мөнхийн түншүүд аж. Манай 70, 80, 90-ээд оны хамтлаг дуучид, чанартай, олон улсын стандартад нийцсэн, дэлхийн брэнд хөгжмийг худалдаж авах гэж гадаадыг зорьдог байжээ. Тэгвэл Тотал Мюзик дэлхийн алдарт Fender хөгжмийн үйлдвэрийн гитарыг зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэврүүлсэн нь Монголын хөгжмийн боловсролд томоохон хөрөнгө оруулалт оруулж байна гэдгийг Харанга-ийнхан хэлж байв. 

/

Хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа Харанга хамтлагийн аргил гитарчин МУУГЗ Ц.Чулуунбат хэлэхдээ: 

Тотал Мюзик бол Монголын орчин үеийн хөгжмийн салбарын томоохон төлөөлөгч болж чадсан. Бид дэлхийн брэндийн хөгжмийг гадаадаас захиж авахуулдаг байсан бол одоо ямар ч нэмэлт зардал чирэгдэлгүй  үйлдвэрийн үнээр нь Монголоосоо авдаг болж.  Тус компаний хамт олон зөвхөн манай хамтлагтай хамтарч ажиллаад зогсохгүй хөгжмийн еөртөнц, урлагийн тавцанд хөл тавьж байгаа олон залуусыг дэмжин ажилладаг. 

Дал, наяад оны үед дэлхий дахинд “Fender”, “Gibson”, “Ibanez”, “Jackson”, “Yamaha”, “Paul Reed Smith”, “ESP”, “Taylor”, “Takamine” гээд маш олон алдартай фермийн гитарууд бий болж байв. Эд бүгд өөр өөрсдийн хэв маяг, загвар хийц, онцлог дуугаралттай. Тиймээс амьд хөгжмийн хамтлагууд ямар төрөл жанр-аар тоглодогоосоо шалтгаалаад гитараа сонгодог. Хэви-метал урсгалынхан ихэвчлэн “Fender”, “Gibson”, “ESP” хэрэглэдэг.

Харанга хамтлаг гитар гэх энэ л гайхалт хөгжмийг уянгалуулж, олон арван  дуунууддаа “Fender” гитарын дахин давтагдашгүй өнгийг мөнхлөн үлдээсэн хэмээн хуучиллаа. 

/

Тотал Мюзик ХХК-ийн Ерөнхийлөгч С.Од-Эрдэнэ: 

Монголын рок попын ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяас чадвараараа од мэт гялалзан гарч ирсэн “Харанга” хамтлаг 30 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байна. Тэд 30 жилийн ойгоо угтан үзэгч, шүтэн бишрэгчиддээ зориулж олон арван бэлэг бэлдэж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Гитар бол  тэдний гол зэвсэг.  Манай компани Харангийнхаа 30 жилийн ойг угтан хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн алдарт Fender брэндийн гитарыг гардуулж өглөө. Бид өнгөрсөн хугацаанд хөгжимд сонирхолтой шинээр гарч байгаа олон залуу хамтлаг, дуучдыг дэмжиж ирсэн. Цаашдаа ч залуусынхаа хөгжмийн боловсролыг дэмжин ажиллана. Fender хөгжмийн үйлдвэр нь гитарын салбарт тэргүүлэгч дэлхийн алдарт брэндүүдийн нэг. Гитарын салбартаа тэргүүлээд зогсохгүй дэлхий даяар өөрчлөгдөж буй соёлын бэлэг тэмдэг болсон Fender брэндийг Тотал Мюзик 2018 оноос эхлэн Монголын хөгжмийн зэмсгийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэврүүлэн ажиллаж байна. Нэг жилийн ойн хүрээнд бид цуврал арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж бий. Үүний нэг хэсэг нь Монголынхоо уран бүтээлчид, хамтлаг дуучидтай хамтран ажиллаж  Fender брэндийг төлөөлсөн уран бүтээлчдийг таниулах,  энэхүү брэндийн хөгжмийн зэмсгийг хэрэглээгээ болгох боломжуудыг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. 

/

/

/

/ Ийнхүү МУУГЗ Ц.Чулуунбат /аргил гитарчин, дуучин, /МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, арын хоолой/, Тотал Мюзик компаниуд хамтын ажиллагааныхаа хүрээг улам тэлж, Харанга 30 жилийн ойн тоглолтоо дэлхийн брэнд Fender-ийн  гитараар хөг нэмэхээр боллоо. 

/

/

/ 

/ 

/ 

/

/ 

/

/

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх