ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
КАНБЕРРА. /BBC/. "Сүүн зам" галактик асар хүчтэй хурц гэрлийн энергийн нөлөөгөөр 3.5 сая жилийн өмнө дэлбэрсэн гэж эрдэмтэд мэдээлжээ.
Эрдэмтдийн мэдээлснээр, "Sifter” хэмээн нэрлэсэн асар хүчтэй гэрэл галактикийн төв хэсэгт орших аварга хар нүхний ойролцоогоос эхэлжээ. Уг гэрэл нь 200 сая гэрлийн жилийн алсад нөлөөлсөн байна.
"Эдгээр үр дүн "Сүүн зам"-ын тухай бидний ойлголтыг эрс өөрчиллөө” гэж Сиднейн их сургуулийн эрдэмтэн Магма Гуглиелмо мэдэгджээ. Мөн тэрбээр "бид галактикийг төвдөө тод гэрэлтдэггүй, идэвхгүй гэж үргэлж боддог байсан” гэж хэлжээ.
Австралийн эрдэмтэн Жосс Бланд тэргүүтэй эрдэмтдийн баг "Hubble” сансрын дуран авайгаар цуглуулсан мэдээллийг ашиглан дэлбэрэлт болсон үеийг тогтоожээ. Судалгааны үр дүнг "Astrophysical” сэтгүүлд нийтлэх аж.
Монцамэ агентлаг