Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКУ-д айлчилна

  • 0
  • 151
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Ерөнхий

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсоор айлчилна. 
Айлчлалын хүрээнд хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлэн хөгжүүлэх, улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсын төрийн тэргүүнд бараалхаж, Монгол, Казахстаны бизнес форумд оролцож үг хэлнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын 25 жилийн дараа Бүгд Найрамдах Казахстан Улсад хийх айлчлал болох юм.
 
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх