ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт өнөөдөр 27 дугаар хороонд ажиллалаа. Тус хороонд сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалтын цэгүүдэд хяналт шалгалт хийж, иргэдийг мэдээ мэдээллээр хангахаар ажиллаж буй 85 гэрээт ажилтан байгаа юм. Иймд дүүргийн Засаг даргын орлогч гэрээт ажилчидтай уулзаж чиглэл өгсөн юм.
Дашрамд, өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд Таван толгой түлш ХХК-тай сайжруулсан түлш борлуулах 98 цэг гэрээ байгуулсан байгаа бол 1220 гэрээт ажилтан иргэдээс мэдээлэл, судалгаа аван ажиллаж байгаа юм.