З.Энхболд шүүгчээсээ татгалзав

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Хотын дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүл, ЕТГ-ын дарга З.Энхболд нарт холбогдох шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэсэн ч хариуцагчийн талаас буюу Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар шүүгчээс татгалзсан тул хурлыг хойшлуулж шийдвэрлэлээ. Өнгөрсөн зургадугаар сард Хотын дарга асан Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн шинэ томилгооны учир тодорч байна” гэх нэртэй нийтлэл бичиж, олон нийтийн сүлжээнд байршуулсан юм. Тэрхүү нийтлэлийг нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар гүтгэлэг хэмээн үзэж, хуулийн байгууллагад хандсан байдаг. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагаас дээрх гомдлыг гүтгэлэг хэмээн үзэж, түүнийг Зөрчлийн хуулийн 6.21-т зааснаар дөрвөн сая төгрөгөөр торгох шийдвэрийг гаргасан. Улмаар Хотын дарга асан Э.Бат-Үүл дээрх шийдвэрийг үндэслэлгүй хэмээн үзэж, торгуулийг хүчингүй болгуулах өргөдлөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаад байсан юм. Хариуцагч талаас шүүгчээс татгалзах үндэслэлээ “Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн нь дээрх хэргийг хэрэг биш” гэж хэлсэн хэмээн тайлбарлажээ.
Харин шүүгчийг ингэж хэлснийг баримтаар нотлоогүй бөгөөд эх сурвалжаа мөн тайлбарлаж чадаагүй байна. Хариуцагч нарын шүүгчээс татгалзсан дээрх үндэслэл нь хуульд нийцэхгүй тухай өмгөөлөгч нар тайлбарлаж байгаа ба энэ маргааныг дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч эцэслэн шийдвэрлэхээр болж байна.

Т.САЙХАН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх