С.Баярын хэнээ хиен биеллээ олов

  • 0
  • 132
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Сүүлийн үед монгол улсын нийгэм, улс тѳрд үүссэн хямралт байдал даамжирч, хачирхалтай сонин үзэгдлүүд гардаг болжээ. Түүний улбааг судлаад учир шалтгааныг нь эрээд байхаар гарцаагүй нэг нууцлаг юманд хүргэдэг. Оюутолгойн асуудал, олон том том хэргүүд саармагжаад зарим нь хѳѳн хэлэлцэх хугацаа энээ тэрээ гээд хаагдчихав. Сүр дуулиантай эхэлсэн ҮХНѲ гэгч нь үхэх тал руугаа ойртов, ард түмний санал асуулга явуулна гэсэн ч нэг намын боловсруулсан тѳсѳлд референдум хийх нь утгагүй, тэгээд ч анхнаасаа процедурын алдаатай, хууль зѳрчсѳн нь илэрхий болоод ирэхээр таг зогсолт хийв.

ҮХНѲ бол угаас батлагдах ямар ч үндэслэлгүй тѳсѳл, тиймдээ ч  амжилтгүй болон зогсов, амжилт олохгүй гэдгийг мэдээгүй юу гэвэл худлаа, хэн нэгний зориудын явууллага байсан гэсэн оношлогоо гарав. Тухайлбал, ахмад улс тѳрчид гадны тавилттай тѳсѳл гэцгээв. МАХН болон зарим улс тѳрийн намууд, Оюутолгойг хэлэлцэхээс зайлсхийсэн арга саам гэдгээр дүгнэлт гарган мэдэгдлээ. Шийдэл хүлээж байсан зарим том хэрэгүүд хѳѳн хэлэлцэх хугацаа гэдгээр түрүүчээсээ хаагдсан нь ч гэсэн ардаа учир шалтгаантай гэдэг нь ойлгомжтой болов, одоо ч хаалтаа хүлээсэн хэрэг хэд хэд байгаа юм. УИХ тарна хэмээн баахан цуурхал тарааж, гишүүд нь түүндээ итгэчихсэн гэмгүй царайлж, эгнээгээрээ зогсон дэмжиж буйгаа илэрхийлж саамширцгаав. Ээлжит сонгууль хийнэ гэж мэдэгдэцгээн сошиалаар яаран сандран ѳѳрсдийгѳѳ батиардан тавьж тодруулаад эхлэв. Угтаа бол бүгд худлаа жүжиг тавигдаад байгаа нь илт болов. 

УИХ-ын гишүүд нѳгѳѳ л сонгуулийн жилд оргилдоо хүрдэг солиорол нь арай эртдэж эхлэн биесээ барьж идэж, хѳлѳѳ жийлцэж, мэрж зулгааж эмоцидож эйфорын байдалд орцгоов. Манцуйтай, памперстай хэдэн намын зүтгэлтнүүд, томыг барьж авч шүүмжлэн тодордог аргыг сонгож манцуйндаа багтахгүй тийчэлцгээв. Лавшруулаад ялимгүй том зурагаар нь харахаар хэн нэгэн айхтар этгээд л араас нь байнга залаад байгаа  юм шиг дүр зураг бууна. Энэ бүхний ард хэн байж таарах вэ? Хэн шатар нүүгээд байна аа? Хэн хор найруулаад цацаад байна? Ямар утга учир байна? Энэ асуултад заавал хариу ѳгөх ёстой, гэхдээ хэн нэгнийг унагах, гутаах эсвэл магтаж тодруулах маягаар биш яг үнэн байдлаар нь ил гаргаж тавих шаардлагатай байгаа юм. Энэ утгаар тэрлэсэн бичвэрээ нийтлүүллээ, харин эхлээд нэг улс тѳрчийн ѳѳртѳѳ ѳгсѳн тодорхойлолтыг урьд нь тайлбарлаж байснаа толилуулах нь дээр юмуу гэж бодогдлоо. Хэнээ хиен гэдэг нь амбици гэдэг нийгэм зүйн утга илэрхийллийн орчуулга юм шүү, ѳѳр оносон орчуулга байвал дуртайяа хүлээн авна гэдгээ энэ дашрамд оруулан хавчууллаа. 

sonin.mn/blog/tserenkhuu/81182

Одоо нийтлэлийн малгайд оруулсан асуултандаа хариулах гэж оролдьё! Хариулт үндэслэлтэй байх учиртай, олны санааг сошиалаар дамжуулан тагнасаан, Ц.Элбэгдорж, С.Баяр гэсэн хариу ѳгсѳн байсан. 

Монгол Улсын тѳрийн харилцаанд сүүлийн үед гарч байгаа хачирхалтай үзэгдлүүдийн ард МАН-ын стратегич С.Баяр зогсож байна. Tэр намыхаа тодорхой бодлогыг хийхдээ хувийн хонзогнолоо хавчуулсан нь үйлдэл бүрийг хачирхалтай болгожээ.

Энэ мэдээж ноцтой дүгнэлт, гэхдээ хѳдѳлшгүй үндэслэлтэй. Нэгд, улс орны баримтлах алс хэтийн хугацаагаар тооцоологдсон баримт бичгийг санаан зоргоор ѳѳрчлѳх сэдэл гагцхүү гайгүй толгойтой стратегич хүний л хийх ажил, хэн байж таарах вэ? Мэдээж Санжийн Баяр мөн, учир нь тэрээр улс тѳрийн стратеги муугүй гадарладаг хүн. Хоёрт, С.Баяр шиг том амбицитай гэж ѳѳрийгѳѳ хэлдэг хүн, Үндсэн хуулийн ѳѳрчлѳлттэй хамсуулаад хувийн хэнээрхэл, ашиг сонирхлоо хавчуулахгүй байж чадах уу?

Мэдээж үгүй. Энэ нь нэг талаас, Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн л бол ѳѳр асуудал хэлэлцэж болдоггүй хуулийг ашиглаад нѳгѳѳ дэгээдүүлчихээд байгаа Оюутолгойн асуудлыг хэлэлцэх ажиллагааг хугацаагүй хойшлуулах зорилго байсан, зорилгодоо ч хүрлээ. Оюутолгойн төсөл бол миний бахархал, түүнийг унагаах оролдлогыг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй  гэж тангараг тавьчихсан хүн!

УИХ-аар хэлэлцэж байсан ОТ ажлын хэсгийн саналыг хойшлуулсан, одоо Уул уурхайн сайд нь Оюутолгойн гэрээг өөрчлөхгүй гэж мэдэгдсээр байгаа нь үүний нотлогоо! Нөгөө талаар, насан туршид нь даган гоочилж байгаа Намбарын хүүг юу ч үгүй болгож хонзогнолоо тайлна гэсэн зорилго нь, энийгээ ч хийчихлээ! Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг бүхэлд нь нэг хэсэг зуур хуурч болно. Харин ард түмнийг бүхэлд нь байнга хуурч тэр чадахгүй гэж Н.Энхбаярт зориулан хэлсэн үг нь Дээд Үндсэн хууль гэгчтэй нь холбогддог юм. Тэр тѳслийг шоолонгуй аясаар шүүмжилж байсан үг нь үүнтэй ойролцоодуу утгатай юм билээ.

Гуравт, найз нөхдөө хэргээс мултлах нөхцөл олгож өгөхөө мартсангүй, хөөн хэлэлцэх хугацаа гэгчээр олон том хулгайчууд хэрэгээс мултарч байна, түүний дотор М.Энхболдын 60 тэрбумын хэрэг. Ер нь бол Элбэгдорж, С.Баяр, М.Энхболдын хооронд ажил үүргийн аман хэлбэрийн үүрэг байдгийг үгүйсгэхгүй. 

Эцэст нь хэлэхэд, Moнгол улсад хямдхан жорын улс тѳр ноёрхож байна. Улс тѳрѳѳс хараат мэдээллийг улс тѳрѳѳс нь салгачих ёстой юм гэдэг бодолтой С.Баяр, хэнээл хиендээ хѳтлѳгдѳж ард түмнээр хоол хийн тоглож, тѳрѳѳр хачир хийгээд хаячихлаа л гэж ойлгогдож байна, муухай ч юмаа даа.

Социологич панфлет нийтлэлч  И.Цэрэнхүү

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх