"Хүчит шонхор" захын бөөний худалдаа эрхлэгчдэд торгуулийн арга хэмжээ авчээ

  • 0
  • 125
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

НМХГ-аас Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай Хүчит шонхор ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар:

  • Махны худалдаа эрхэлж буй худалдаа эрхлэгчид худалдаалж буй маханд гарал үүслийн гэрчилгээ, дагалдах төлбөрт үйлчилгээний хуудасгүй,
  • Бөөнөөр нийлүүлэхдээ бэлтгэн нийлүүлэлтийн гэрээгүй,
  • Нийлүүлсэнийг нотлох падаан баримтгүй,
  • Ул мөр тогтоох урагш, хойш шатны бүртгэл бүрэн гүйцэд хөтөлж хэвшээгүй зэрэг зөрчил илэрсэн байна.

Иймд зориулалтын бус тээврийн хэрэгслээр мах, махан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд мах, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ эрхлэж байгаа иргэдэд зохих арга хэмжээ авч ажиллах тухай Хүчит шонхор ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн аж.

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд машинаас худалдаа эрхэлж байсан 40 иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгууль шийтгэвэр ногдуулжээ.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх