“Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий зохицуулагч, “Оюутолгойн гэрээг шалгаж дүгнэх ажлын хэсэг”-ийн гишүүн Б.Жагар РИО ТИНТО-гийн Монголд үйлдсэн гэмт хэргүүдээс... номоо гаргажээ.
Номын хэсгээс сонирхож үзвэл,
Ийм зүйл байж болох уу? Энэ асуултыг асуусан өдөр 2018.05.29 байлаа.
Манай дэд хэсгийн хуралдаан байсан юм. Ажлын хэсгийн дарга Д.Тэрбишдагва оролцож, явцтай танилцан чиглэл өгөх үеэр МХЕГ-ийн дэд дарга Д.Энхсайхан үүргээ гүйцэтгэхэд нь саад болоод байгаа асуудлыг төсөв мөнгөтэй нь шийдэж өгөөч хэмээн гуйх, учирлахын завсар уур цухал дүүрэн байлаа. Тэр хэлэхдээ:
-Оюутолгойг шалгах ажлынхаа хүрээнд тус уурхайгаас олборлож буй баяжмалд 24 төрлийн дээжийн шалгалт хийх шаардлагатай байна. Уг нь улсын геологийн төв лаборатори дээжийн шинжилгээ тогтмол авч байх үүрэгтэй боловч ажлын хэсгийн гишүүн, төрийн байгууллагын дэд даргад мэдээлэл гаргаж өгөхгүй байна.
Тэднийх Оюутолгой ХХК-тай НУУЦЫН ГЭРЭЭ байгуулсан гэнэ. Улсын геологийн төв лабораторид энэ төрлийн шинжилгээ хийдэг болохоор манай МХЕГ-ын лабораторид геологийн шинжилгээ хийх нарийн төхөөрөмж байхгүй.
Тиймээс бид дээжийн талаар мэдээлэл авахын тулд өөр газраар шинжилгээ хийлгэх хэрэгтэй байна. Та төсөв мөнгийг нь шийдэж өгөөч. Үнэтэй байдаг юм гэлээ.
Энэ чинь одоо юу гэсэн үг вэ?..... гэхчлэн олон гэмт хэргийн эх сурвалж, баримтыг тус номонд багтаажээ.
Захиалга авах утас: 8065-1818