ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорчээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээл ажээ.
А.Очирболдын хүртсэн дээд шагналыг Норд-Арт 2020” үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах аж. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм.
Тэрбээр 2015 онд Норд-Арт симпозиумын хүрээнд бүтээсэн Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж, Норд-Арт 2015” үзэсгэлэнгийн Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.
Шагналын албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол Норд-Арт 2020” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм байна.