Өчигдөр /2019.09.16/ Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилт, төрийн үйлчилгээний талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх, танилцуулах зорилготой нээлттэй өдөрлөгт оролцлоо.
Өдөрлөгөөр УБЦТС ТӨХК-ийн нэг цэгийн үйлчилгээний асраар зочилсон 31 иргэнд техникийн нөхцөлийн, 18 иргэнд цахилгааны төлбөр тооцоо, үнэ тарифын, 23 иргэнд шөнийн тарифын хөнгөлөлтийн, 13 иргэнд тоолуур баталгаажуулалтын, 11 иргэнд оруулгын утасны аюулгүй байдлаа хангах, 5 иргэнд хүчдэлийн уналтын, 21 иргэнд цахилгаан халаагуур ашиглах үеийн төлбөр тооцоотой холбоотой нийт 122 иргэнд зөвлөмж мэдээлэл, үйлчилгээг хүргэж ажиллалаа.
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас бүх яам, агентлагуудыг хамруулан зохион байгуулж буй нээлттэй өдөрлөгүүд 10 хоногийн турш үргэлжлэх бөгөөд ирэх 26-ны өдөр Эрчим хүчний салбарын яам, агентлаг, үйлдвэр, компаниудын өдөрлөг болно.