Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож байгааг дэмжив

  • 0
  • 116
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

/

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. 

Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, СЯ-ны ТНБД С.Наранцогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцав. 

Булган аймгийн засаг дарга З.Батзориг ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өгөв. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Мөн орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ.

Иргэдийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх шаардлага тавив. Энэ тухайд 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана. Харин татварын багц хууль шинэчлэгдсэн, үүн дээр үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тооцоолж буйгаа Ерөнхий сайд хэлэв. 

Иргэд хүнс, нефть, цахилгаанаа дотоодоосоо хангаж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх арга хэмжээ авч, нийгэмд шударга ёсыг тогтоож, тэгш байдлыг бий болгох эхлэл тавьж буйг дэмжиж байна, тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх