Э.Цэндбаатарын 13 дахь тулаанаа хийнэ.

  • 0
  • 123
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан болох газрын нэр тодорчээ. Тэрбээр ирэх долоодугаар сарын 12-нд АНУ-ын Лос Анжелес хотын Калифорни мужид 13 дахь тулаанаа хийхээр болсон байна.

Э.Цэндбаатар WBA холбооны төв Азийн аваргын бүсийн төлөөх мэргэжлийн боксын 12 дахь тулаанаа Мексикийн тамирчин Педро Родригестэй хийж, хүнд цохилтоор буулган авсан. Энэ тоглолт Улаанбаатарт өнгөрөгч хоёрдугаар сарын 15-ны өдөр болж байв. Тоглолтын үр дүн зургаадугаар раундад шийдэгдсэн билээ. 29 настай Э.Цэндбаатар энэ удаа “Lightweight” буюу 59-61.2 кг жин ахиж тулалдсанаараа онцлог байсан. Тэрээр Мексикийн тамирчныг ялахад хэрэглэсэн бээлийгээ дуудлага худалдаанд оруулж байв.

Э.Цэндбаатарын дараагийн 13 дахь тулааны тов гарч үндэсний их баяр наадмаар АНУ-д тоглохоор болжээ. Одоогоор түүний өрсөлдөгч тодроогүй байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх