Чингэлтэй дүүрэгт гарсан түймрийг цурманд орууллаа.

  • 0
  • 61
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 22 дугаар хороо Зүрх уулын энгэрт гал гарч байна гэсэн дуудлага 10:49 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 29, 74, 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 12:02 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Улаанбаатар хотод салхи зүүн өмнөөс 5-9 м/с, зарим үед 11-15 м/с хүрч хүчтэй сэвэлзэж байна. Хүчтэй салхи шуургатай, хуурайшилт нэн их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх