С.Магнайсүрэнг Ерөнхий аудиторт нэр дэвшүүлж, нэр дэвшигчийн сонсголыг ирэх сарын 7-нд хийнэ.

  • 0
  • 97
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

-Төрийн аудитын тухай хуульд зааснаар УИХ-ын дарга Ерөнхий   аудиторыг санал болгон зургаан жилийн хугацаатай   томилуулах заалттай.

Тэгвэл тус хуулийн дагуу УИХ-ын дарга Д.Амарбаясгалан С.Магнайсүрэнг Монгол Улсын Ерөнхий аудитораар томилуулах санал гаргажээ. Саналын дагуу нэр дэвшигчийн сонсголыг тавдугаар сарын 7-нд хийхээр товложээ.

Одоогийн Ерөнхий аудитор Д.Загджавыг тухайн үеийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр санал болгон томилуулж байсан юм. Д.Загджавын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй ч ийнхүү шинэ хүн томилуулахаар болжээ.

Ерөнхий аудиторт нэр дэвшүүлээд буй С.Магнайсүрэн нь хэд хэдэн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Тэрээр:

-1997-1999 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш,   тэнхимийн эрхлэгч

-1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах

-2000-2005 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх

-2005-2006 онд СБД-ийн ЗДТГ-т Тамгын газрын дарга

-2006-2007 онд ХХААЯ-нд Сайдын зөвлөх

-2007-2008 онд Сангийн яаманд Газрын дарга

-2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Нарийн бичгийн дарга

-2015 оны хоёрдугаар сараас Хөдөлмөрийн яамны Төрийн   нарийн бичгийн дарга

-2015 оны аравдугаар сараас Барилга, хот байгуулалтын яамны   Төрийн нарийн бичгийн дарга

-2023 оны есдүгээр сараас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2024 оны есдүгээр сарын 25-нд Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм.

 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх