Олон улсын дуучдын XV дахь уралдаанд оролцох монголын уран бүтээлчид тодорчээ.

  • 0
  • 99
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Исаак Дунаевскийн мэндэлсний 125, Максим Дунаевскийн мэндэлсний 80 жилийн ойд зориулсан олон улсын дуучдын XV дахь ойн уралдаанд оролцох монголын уран бүтээлчид тодорчээ. 2025 оны тавдугаар сарын 4 Москва хотод Оросын нэрт хөгжмийн зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дуулаачдын XV дахь ойн уралдаан Москва хотноо зохион байгуулагдана.

Зөвлөлтийн Моцарт хэмээн олноо алдаршсан XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолчид болох Исаак Дуневскийн мэндэлсний 125, түүний хүү Максим Дунаевскийн мэндэлсний 80 жилийг ойд зориулан Москва хотноо хоёр шаттайгаар явагдах энэхүү наадамд нүүдэлчин Монголчуудынхаа сонгодог урлагийг

Оросын үе үеийн агуу хөгжмийн зохиолчдын бүтээлээ туурьвиж, эгшиглүүлж байсан тайзнаа гарах дуулаачид бол

1. Үндэсний Урлагын Их Театрын уртын дуучин МУСТА         Б.Бямбадорж

2. Хил Хамгаалахын чуулгын гоцлооч МУСТА М.Отгонжаргал

3. ДБЭЧ-ийн гоцлооч МУСТА М. Мөнх- Эрдэнэ

4. Дуучин МУСТА П.Баярмагнай

5. ШШГЕГ-ын Соёмбо чуулгын гоцлол дуучин Н. Эрдэнэсүх

6. Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академийн магистрант дуурийн дуучин Б.Оюу-Эрдэнэ

7. Гнесиныхны нэрэмжит ОХУ-ын Хөгжмийн Академийн оюутан М.Хайрат

8. Дархан-уул аймаг Залуучууд театрын дуучин, Залуучууд театрын дэргэдэх Bell Canto дууны сургуулийн багш, МУСТА Лувсандоржийн Эрдэнэтулга

9. Дархан- Уул аймгийн Залуучууд театрын дэргэдэх дуулах урлагийн Bell Canto сургуулийн Эрдэнэцогтын Эрдэнэжаргал 13 настай, Эрдэнэцогтын Азжаргал 14 настай нарыг Максим Дунаевскийн тэргүүлсэн олон улсын шүүгчдийн зүгээс мэдүүлжээ.

 
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх