Дональд Трампын төрсөн өдрөөр цэргийн парад зохион байгуулна.

  • 0
  • 69
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли 5-р сарын 2-ны өдөр олон нийтийн сүлжээгээр АНУ-ын Засгийн газар АНУ-ын арми байгуулагдсаны 250 жилийн ойд зориулан 6-р сарын 14-нд нийслэл Вашингтонд цэргийн парад зохион байгуулна гэж мэдэгджээ. 

Зургадугаар сарын 14-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 79 насны төрсөн өдөр тохионо гэж АНУ-ын хэвлэлүүд мөн мэдээлсэн байна.

 

Келли хэлэхдээ: "АНУ-ын арми байгуулагдсаны 250 жилийн ойг 6-р сарын 14-нд тэмдэглэхийн тулд Ерөнхийлөгч Д.Трамп Америкийн ахмад дайчид, цэргийн албан хаагчид болон цэргийн түүхэнд хүндэтгэл үзүүлнэ" гэжээ. 

 

Цэргийн парадын бэлтгэл ажил хэвийн явагдаж байгаа бөгөөд парадад 150 орчим цэргийн машин, 50 нисэх онгоц, 6600 гаруй цэрэг оролцох төлөвтэй байна гэж АНУ-ын армийн хэвлэлийн төлөөлөгч Хизер Хейгений хэлснийг Америкийн хэвлэлүүд иш татан мэдээлсэн байна. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх