Энэхүү шинэчлэл нь “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурлан, иргэд төрийн болон нийтийн үйлчилгээ, дэд бүтцэд ойрхон, хүртээмжтэй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Мөн төвлөрлийг сааруулж, хотын хөгжлийг тэнцвэртэй болгохыг зорьж байна.
2026 оны 1-р сарын 1-нээс хэрэгжихээр төлөвлөсөн энэхүү тогтоолоор Улаанбаатар хотыг дараах 14 жижиг хотод хуваахаар шийдвэрлэсэн:
1. Хан-Уул хот – Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
2. Яармаг хот – Хан-Уул, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
3. Буянт-Ухаа хот – Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр
4. Сонгинохайрхан хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
5. Толгойт хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
6. Баянхошуу хот – Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр
7. Өнөр хот – Сонгинохайрхан, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
8. Баянгол хот – Баянгол дүүргийн нутаг дэвсгэр
9. Чингэлтэй хот – Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр
10. Сэлбэ хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
11. Сүхбаатар хот – Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр
12. Дарь-Эх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
13. Баянзүрх хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
14. Амгалан хот – Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр
Энэ шинэчлэл нь “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийн шинэчилсэн найруулгад үндэслэсэн бөгөөд уг хууль 2025 оны 6-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүний дагуу хотуудыг нийслэл, улсын зэрэглэлтэй, орон нутгийн зэрэглэлтэй гэж ангилж, тус бүрийн эрх зүйн байдал, удирдлагын бүтэц тодорхойлогдоно.
Энэхүү шинэчлэл нь Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг илүү зохион байгуулалттай, иргэдэд ээлтэй болгоход чиглэж байгаа бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санал бодол чухал үүрэгтэй юм.