ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29-31 хэм, бусад хэсгээр -23-25 хэм, өдөртөө -7-9 хэм хүйтэн байна. Багануур орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -31-33 хэм, өдөртөө -13-15 хэм хүйтэн байх бол Тэрэлж орчмоор шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө -34-36 хэм, өдөртөө -13-15 хэм хүйтэн байна.
