МОНГОЛЫН БУРХАН ШАШИНТНЫ ТӨВ ГАНДАН ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДТЭЙ ХОЛБООТОЙ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ШИНЖТЭЙ ХЭРГИЙН МАТЕРИАЛЫГ ДЭЛГЭЖ БАЙНА

  • 0
  • 4541
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол оронд бүх шатанд авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил бугшсаныг хэн хүнгүй мэднэ. Энэ заваан бохир байдал бурхан шашны газарт хүртэл үүрлэжээ. Юу гэхээр одоо нэгэн баримтыг дурьдах гэж байна.

Сүсэгтэн олны сүсэг бишрэл болсон Монголын бурхан шашинтны төв Гандан Гандантэгчэнлин хийдтэй холбоотой авлига, албан тушаалын шинжтэй хэргийн материалыг дэлгэх гэж байна. Тус хийдийн Жанрайсэг дуганы барилга буюу тодруулбал Жанрайсэг дацангийн барилгын дулаан, усан хангамж, гадна шугам бохирын шугам татах ажлыг гүйцэтгэсэн актанд ноцтой зөрчил илэрлээ.

Баримт 1. Тус гэрээг захиалагч талыг төлөөлж Гандантэгчэнлин хийдийн Захиргааны тэргүүлэгч лам Ш.Алтан-Очир, гүйцэтгэгч талыг төлөөлж Ил илч ХХК-ийн захирал Д.Гантулга гэх хүн гарын үсэг зуржээ. Гэрээг үзэглэсэн Д.Гантулга гэгч нь Гандантэгчэнлин хийдийн Санхүүгийн албаны даргатай ураг төрлийн холбоотой хүн. Гэрээний дагуу уг ажлыг 2016 онд “Ил илч ХХК” 80 сая төгрөгийн өртөгөөр гүйцэтгэсэн байна. Гэвч тус компани нь Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны даргын нэр дээр байдаг нь баримтаар илэрлээ.

 Жанрайсэг дацангийн барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарсан Ил илч гэх энэ компанийн гүйцэтгэх захирлаар 2014,03,31-ний өдөр Алтангэрэл овогтой Ариунжаргалыг гүйцэтгэх захирлаар томилсныг гэрчлэх Монгол улсын Улсын бүртгэлийн гэрчилгээнд цагаанаар хараар тодоос тод бичжээ. А.Ариунжаргал бол энэ хүн.

Баримт 2. Ил элч гэх энэ компани нь Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог тусгай зөвшөөрөлгүй байгаа юм. Тусгай зөвшөөрөлгүй хэрнээ хэрхэн, яаж Жанрайсэг дацангийн барилгын ажилд гүйцэтгэгч компаниар шалгарч, гэрээг үзэглэж чадав аа гэдэг нь но-той. Ингээд харвал ашиг сонирхлын зөрчил нэвт, шувт харагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны даргын алба хашдаг А.Ариунжаргал нь албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн компанидаа давуу байдал олгож, Жанрайсэг дацангийн барилгын ажлыг хувийн компаниараа гүйцэтгүүлсэн байгаа юм.

Баримт 3. Жанрайсэг дацангийн барилгын дулаан, усан хангамж, гадна шугам бохирын шугам татах ажлыг гүйцэтгэх гэсэн гэрээг үзэглэсэн Ил илч ХХК нь тусгай зөвшөөрөлгүй хэрнээ тухайн ажлыг хэрхэн гүйцэтгэв гэсэн асуулт урган гарч байна. Мэдээж тусгай зөвшөөрөл байхгүй, цаасан дээр л байдаг компани учраас Ил илч гэх энэ компани дахин Хөх Эрчис гэх компанитай гэрээ байгуулсан байгаа юм. Энэ компани нь ч мөн Гандантэгчэнлин хийдийн санхүүгийн албаны дарга А.Ариунжаргал гэх хүнтэй хамаарал бүхий байхыг үгүйсгэхгүй.

Баримт 4: Жанрайсэг дуганы барилгын өртөг гэсэн тайланд 2016 оны 12-р сарын 8-ны өдөр Жанрайсэг дуганы бараа материалд гэсэн нэрийн дор 82 сая гаруй төгрөгийг няравуудад өгсөн байгаа юм. Угтаа бол гүйцэтгэгч компаниудын төсөвт нь уг зардал тусгагдаад олгогдсон байх учиртай. Гэтэл ийм но илэрч байна. Магадгүй няравуудад гэсэн нэрийн дор Ариунжаргал нь 82 сая гаруй төгрөгийг завшсан байж болзошгүй юм.

Монголчуудын дийлэнх хувь нь бурхны шашин буюу буддын шашны итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй. Тиймээс мэдээж жилийн дөрвөн улиралд өргөл барьц барьсан иргэдийн цуваа тасардаггүй. 

Гандантэгчэнлин хийдийн хувьд “Бид төсвөөс мөнгө авдаггүй, харин ч өгдөг” гэж тайлбарласаар ирсэн. ТӨСВӨӨС ШУУД САНХҮҮЖДЭГГҮЙ Ч ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРӨӨР ТОХИЖДОГ.

Нийслэлийн төсөвт Гандангийн дэнжийг аялал, жуулчлалын бүс болгох төслийн хүрээнд 24 тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний жилд 7 тэрбумыг нь төсөвлөөд байгаа юм. “Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд” ТББ нь олон нийтийн статустай шашны байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдсан. ТББ орлого, зарлагаа мэдээлдэг байх хуульгүй тул тэд шилэн данс хөтөлдөггүй. Тиймээс энэ хийдийн санхүүгийн тайлантай танилцаж чаддаггүй.

Энэ мэт луйварыг мэдэлгүй өнгөрөөдөг. Иргэдийн татварын мөнгийг төсөл хөтөлбөр нэрээр авч санхүүждэг энэ байгууллагын но-г Хийдийн санхүүгийн албаны дарга А.Ариунжаргал гэх энэ хүнээс эхлэн шалгавал олон ноцтой асуудал гарах нь бидний танилцуулсан баримтаас харагдаж байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд бол сүсэгтэн олны хувьд бурхны шашны ариун газар байх ёстой. Гэтэл тийм биш байж. А.Ариунжаргал гэх мэт сувдаг сэтгэлтний ашиг, хонжоо хүртэж суудаг газар болжээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: УЛС.МН сайт 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх