НАРХАЖИД СҮМ УЛС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛСОН УУ

  • 0
  • 1063
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Бурхан шашны Нархажид сүм цагтаа олны хөл бужигнасан буян номын газар байсан бол сүүлийн үед хэл ам, хэрүүл тэмцэл ихтэй “нүгэл”-ийн газар болсон гэнэ. Тус сүмийн лам хуврагууд нь дотроо зөрчилдөж, бурхны номын үйл ажиллагаа явуулах нь хумигдан сүсэгтэн олныхоо итгэлийг алдаж буй сурагтай.

Учир нь, тус сүмийн үүсгэн байгуулагч Д.Мэндбаяр гэгч сүүлийн жилүүдэд эрх мэдэл, албан тушаалд “шунан” улстөржих болсноор улстөр, иргэний нийгмийн ажилд идэвхтэй оролцох болсон гэнэ. Тэрээр Монголын бурхан шашны төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба ламтай сандал ширээ булаацалдах, төрийн албан хаагчийг дарамтлах үйлдэл удаа дараа гаргаж буй нь сүмийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн аж.

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Нархажид сүмийн тэргүүн улстөржих болсноор сүм нь багагүй хэмжээний өр ширэнд орсон ба өр төлбөрөө барагдуулахыг шаардсан төрийн албан хаагчийг “...хараал хийнэ...” гэж айлган сүрдүүлдэг болсон гэнэ. Тэрээр эрх мэдэл, албан тушаалын төлөө нүгэл хийхээс ч буцахгүй нэгэн бололтой.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх