Монгол Улс барилгын арматурын нөөцөө ОХУ-аас бүрдүүлж байна

  • 0
  • 119
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Манай улсад барилгын материалын нөөц ямар байгаа талаар БХБЯ-наас мэдээллээ.  Барилга хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо "Монгол Улсын жилийн арматурын хэрэглээ 250 мянган тонн байдаг.  Үүнээс 80 мянга орчим тонн арматурын нөөц бүрүүлсэн. Цаашдаа урд хөршөөс арматур оруулж ирэх шаардлагатай байгаа. Харин ОХУ-аас 30 орчим мянган тонн арматурын худалдан авалт хийсэн. Ерөнхийдөө 130 мянган тонн арматурын нөөц ирэх дөрөвдүгээр сард хангагдана. Жилийн 250 мянган тонн арматур гэж үзвэл 50 орчим хувийн нөөцийг хангасан байна гэсэн үг" хэмээн ярилаа.

Мөн тэрбээр "Бид төмөр замаар 1,000 орчим бараа оруулж ирэхээр Хятадын талтай тохиролцсон. Чингэлэг тээвэрт арматур багтахгүй учраас задгай вагоноор оруулах шаардлагатай байгаа.

Түүнчлэн ирэх 5,6 дугаар сард бусад арматурыг энэ хэлбэрээр тээвэрлэх төлөвлөгөөтэй байна. Тиймээс энэ зуны бүтээн байгуулалтыг хийхэд арматур болон цементийн хомстол үүсэхгүй хэмээн тооцож байгаа. Гэхдээ цар тахлаас шалтгаалж урд хөрш хилээ хэзээ ч хамаагүй хаах магадлалтай. Харин хойд хөрш маань дайны нөхцөлд буй учраас маргааш юу болохыг таашгүй" хэмээн хэлсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх