Гаалийн байгууллага электрон тамхины татварыг нэмэгдүүлэх, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх санал өгчээ

  • 0
  • 143
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

ГЕГ-ын Хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа "Электрон тамхийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй. Иргэн хуулийн этгээд гаалийн байгууллагад мэдүүлсэн тохиолдолд тухайн барааг үзэж харж, шалгаад хилээр нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалт нь нээлттэй. 

ДЭМБ-аас электрон тамхины хэрэглээг хязгаарлах зөвлөмжийг ирүүлсэн. Гэхдээ энэ нь зөвлөмжийн хүрээн дэх эрх зүйн зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл, электрон тамхийг хориглосон зохицуулалт байхгүй учраас импортын албан татвар таван хувь, нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь байна. 

Улсын хилээр нэвтэрч буй электрон тамхитай холбоотой гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа.  Электрон тамхийг цэнэглээд хэрэглэдэг. Улсын хилээр жилд 1.2-1.3 сая орчим хэмжээгээр цэнэглэдэг бүтээгдэхүүн нэвтэрдэг гэх статистик тоо байна" гэв. 

Тамхины хяналтын тухай хуулийн төслийн боловсруулалтад Гаалийн байгууллагаас оролцож байгаа аж.  Энэ хүрээнд Гаалийн байгууллагаас электрон тамхинд илүү татвар ногдуулах болон улсын хилээр нэвтрүүлэхгүй байх тухай саналаа өгсөн байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх