Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 1.5 дахин их буюу нас барж байгаа 10 тутмын 6 нь эрэгтэйчүүд байна

  • 0
  • 164
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний чуулган эхэллээ.

Чуулганаар эрэгтэйчүүдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, гэр бүл болоод нийгмийн манлайлалд тулгарч буй сорил, бэрхшээл, тэдгээрийн гарц шийдлийг эрэгтэйчүүд, олон нийт салбаруудын оролцоо, уялдаа холбоотойгоор тодорхойлж, төр, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг сайжруулах зөвлөмж, уриалга гаргах юм.

Чуулганыг угтаж 21 аймаг 9 дүүргийн залуус тулгамдаж буй асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд үндэсний чуулганаар нэг дор цуглаж асуудал, шийдлээ ярилцаж байна.

Монгол Улсын нийт хүн амын 49.1 хувийг эрэгтэй, нийт ажиллагсдын 52 хувь нь эрэгтэй, суралцагчдын 34 хувийг эрчүүд эзэлж байна. Эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 1.5 дахин их буюу нас барж байгаа 10 тутмын 6 нь эрэгтэйчүүд байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх