Азийн сангаас хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээг цахимжуулна

  • 0
  • 124
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Манай улс “Цахим Үндэстэн” болох зорилтынхоо хүрээнд эхний ээлжид төрийн үйлчилгээг цахимжуулж байгаа билээ. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д 60 байгууллагын 639 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байгаа бөгөөд энэ 2022 онд 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна. Ингэхдээ авлигад хамгийн их өртдөг үйлчилгээг нэн тэргүүнд цахимжуулах юм.

Тус асуудлаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнигтэй уулзлаа.

Уулзалтын үеэр Азийн сангаас сүүлийн 10 жилд хийсэн авлигын судалгаанд үндэслэн төрийн үйлчилгээнүүдийг цахимжуулах, нээлттэй өгөгдлийг сайжруулах талаар санал солилцохын зэрэгцээ бүх нийтийн цахим боловсролыг сайжруулахад шаардлагатай  судалгаа хийх, зорилтот бүлэгт тохирсон агуулга боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцов.

Азийн сан нь Ази тивийн хөгжиж буй улс орны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой ашгийн бус олон улсын хөгжлийн байгууллага. Тус байгууллага нь сайн засаглал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хүрээлэн буй орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон бүс нутаг, олон улсын харилцаа чиглэлд үйл ажиллагаа явуулдаг юм.

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх