ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулж буй намын даргын сунгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ.
Түүний хүсэлтийг Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга асан П.Нүрзэд, Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргалд хүлээлгэн өгсөн талаар тус намаас мэдээллээ.
Мөн тус намын даргыг сонгох сонгуулийн бүртгэлийн хугацаа 20:00 цагт дуусав. Энэ хугацаанд хоёр нэр дэвшигч материалаа хүлээлгэн өгсөн байна.