Азийн хөгжлийн банкны тогтвортой аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэг Жанхайн даваа-Тойлогт хүртэлх 38 км хатуу хучилттай авто замын ажил эхэллээ.
Жанхайн даваа хүртэлх шороон зам бартаа ихтэй. Шороон замын хоёр талын ой тоосонд дарагдсан. Нуурын замагжилт асар автомашинаас дэгдсэн тоосжилтоос үүдэлтэй гэдгийг судалгаагаар тогтоожээ. Харин энэхүү 38 км зам баригдсанаар Хөвсгөл нуур, нуур орчмын байгаль орчны эко байдалд нөлөөлдөг дээрх асуудал шийдэгдэнэ гэж үзэж буй юм.
Азийн хөгжлийн банкны 39 сая ам долларын санхүүжилттэй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” нэгдсэн төсөл 2016 оноос хэрэгжиж эхэлсэн.
Үүнээс хойш 2016-2019 онд Хөвсгөл аймгийн 5 сумын иргэдэд зориулсан 7 тэрбум төгрөгийн төсөл амжилттай хэрэгжжээ.
Цаашид АХБ-ны төсөлтэй хамтран Хөвсгөл нуурын орчмын аялал жуулчлалын бүсийг олон улсын жишигт нийцүүлэх, томоохон соёл, амралтын цогцолборуудыг байгуулах, орчин үеийн тоноглол бүхий ариун цэврийн байгууламж барих ажил төлөвлөсөн байна.