МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ

  • 0
  • 144
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан  Б.Ариунзаяа бусдын толгой дээр халуун кофе асгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан. Түүний уг үйлдэлтэй холбоотойгоор тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяаг Хууль зүйн сургуулиас хасах санал дэвшүүлээд буй. Одоогоор нийт 18000 орчим оюутан гарын үсэг зурсан байна.

Тэгвэл МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр оюутан Б.Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэх аж. Энэ талаар тус сургуулийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Тухайн оюутанд сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авахыг өнөөдөр шийдвэрлэж, олон нийтэд мэдээлнэ" гэв. 

Нийгмийн оюун санаа ялзарч, залуу үе зэрлэгшиж, хэт өөртөө бардах үзэл газар авсан нь "эрх чөлөө" ярьснаар хүндэтгэл үгүй болж, мөнгөтэй нь, эсвэл ажил албан тушаалтай эцэг эхтэй хүмүүс бусдыгаа дээрэлхэж болдог гэх хандлага бий болж байгаа нь бусдын толгой дээр халуун кофе асгаж, түүнийгээ зөв мэтээр өөрийгөө сошиалаар сурталчилсан үйл явдал гэрчилж байна. 

Нийгмийн ийм ялзарсан сэтгэхүйг өнөөдөр л дарж авахгүй бол цаашид газар авч, олон хүнийг араасаа дагуулна гэдгийг бид ухамсарлах ёстой. Ямартай ч уг үйл явдалтай холбоотойгоор түүний үйл явдлыг буруутгасан иргэд байр сууриа илэрхийлж, сургуулиас нь хасах, тэр бүү хэл хуулийн  хариуцлага хүлээлгэх ёстой хэмээх шаардлага  сошиал орчинд давалгаалж, хариуцлага хэрхэн хүлээлгэхийг ажиглаж буй. 

 

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх