Увс аймгийн Сагил сумын Боршоо хоёрдугаар баг “Боохойн тохой” гэдэг газар айлын өвөлжөө шатжээ. Уг газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн зүгт 30 км байрладаг юм байна. Галын дуудлагыг энэ сарын 2-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 90 км зам туулан очиход, иргэн Д-ийн 10х15 хэмжээтэй өвөлжөө, 120 толгой бог мал шатаж байжээ.
Галыг сумын Засаг даргын Тамгын газрын ажилчид, ар гэрийнхэн хамтран унтраасан байна. Гал түймэрт 120 толгой бог мал өртсөн тухай ОБЕГ-аас мэдээллээ.
Хаврын улирал хуурайшилт ихтэй, бас салхи шуурга ихтэй байдаг тул иргэд гал түймрийн аюулаас болгоомжилж, үнс, нурмаа сайтар унтрааж байх шаардлагатай байгааг энэхүү хаарамсалтай үйл явдал сануулж байна. Тиймээс галын аюулаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг иргэддээ уриалъя.