Каннын наадамд сурталчлах кино уран бүтээл хүлээн авч  эхэллээ

  • 0
  • 158
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

“Каннын кино наадам”-ын хүрээнд Marchй du Film - Festival de Cannes-д оролцож, Монголын кино салбарын хөгжлийг сурталчлах, олон улсын продакшн, уран бүтээлчидтэй хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

“Marchй Du Films” бол кино зах зээлийн хамгийн том яриа хэлэлцээрийн талбар. 100 гаруй улсын кино салбарынхан цуглаж, шинэ, шилдэг кино төслүүдийг танилцуулдаг учраас Монгол Улсад бүтээсэн арт хаус болон арилжааны шинэ кино бүтээлийг танилцуулж, сурталчилна.

Иймд, уран бүтээлчид Та бүхэн кино бүтээлээ ирүүлээрэй. https://moc.gov.mn/news/MarcheDuFilm

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх