ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар “Пушкиний медаль”-аар шагнажээ

  • 0
  • 130
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Монгол Улсын шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар  “Пушкиний медаль”-аар шагнажээ.

Тус шагнал нь ОХУ-ын гадаадын иргэнд олгодог төрийн шагнал юм байна.

Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний нотолгоо боллоо

Хоёр орны шинжлэх ухааны олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн, цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм. Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий мэдлэг, суурь хандлага нь цаашдын мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц  болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 

 
Эх сурвалж: Монгол Улсын шинжлэх ухааны академи

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх