“No war” тайван жагсаал Төв талбайд болж, жагсаал хийж байгаа Д.Монголхүү тэргүүтэй хүмүүсийн үйл ажиллагааг эсэргүүцсэн иргэд мөн Д.Сүхбаатарын талбай дээр цугларч, иргэдийн дунд үйл ойлголцол үүссэн байна. Жагсагчид Украйны далбааг илэрхийлсэн даавуу барьсан байсныг эсэргүүцэгч иргэд булаан авч, цагдаа нар хураан авч байгаа дүр төрх, шууд бичлэгт үлдсэн байна.
Жагсаалыг эсэргүүцэгч иргэдийн хувьд Хоёр орны хооронд болж байгаа үйл явдалд бид гүнзгий оролцох боломжгүй. Тиймээс чимээгүй ажиглаад л сууж байх нь зөв алхам. Харин эзний даалгавраар жагсаал цуглаан зохион байгуулдаг Д.Монголхүү, Э.Одхүү нарын хүмүүс Монгол Улсын эрх ашгаас илүүтэй, эзний эрх ашигт ийнхүү үйлчилж, улс орны аюулгүй байдалд нөлөөлж болохгүй гэх байр суурийг илэрхийлж байсан юм.