Нэг их наяд ам.долларын үнэтэй дайн...

  • 0
  • 139
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

НАТО 2021 оны цэрэг армийн зардлаа 1.1 их наяд ам.доллар хэмээн тооцжээ. Энэ нь өмнөх 2020 оныхоос 2.7 хувиар өсгөсөн тоон дүн гээд бодохоор жилдээ НАТО цэрэг зэвсэг, дайны зардалдаа дунджаар 1.0 их наяд ам.доллар төсөвлөдөг гэсэн үг. Харин сүүлийн хоёр жилийн дунджаас харахад АНУ батлан хамгаалах салбартаа 700 гаруй тэрбум ам.доллар зориулдаг.

Тэгвэл ОХУ 65 орчим тэрбум ам.долларыг цэрэг армийнхаа хэрэгцээнд зарлагаддаг байна. Д.Трампын үед АНУ эл төрлийн зардлаа 10 хувиар өсгөсөн бол яг энэ үед В.Путин цэрэг армийнхаа зардлыг 10 хувиар танаж байв. Тухайн үед В.Путин Европийн холбоо болон НАТО-той хэл үгээ ололцох төвшинд ойртож ирсэн гэсэн судалгаа бий. За бас нэг эгзэгтэй тоо ихийг өгүүлнэ. Цэрэг армийн зардлаараа дэлхийд эхний 5-10 дугаар байрт жагсдаг улсууд бүгд Америкийн холбоотнууд аж.

Энэ тоо цэнхэр гаригт өнөөдөр өрнөөд байгаа олон үйл явдлыг задлан ойлгох үүд болох учиртай. Өнгөрсөн 2020 оны сүүлээр В.Путин Ж.Байден нар цахим хэлбэрээр Украины талаар ярилцжээ. Тэгэхдээ хоёр талын хэвлэлийн алба хоорондоо зөрүүтэй гэмээр мэдээллүүдийг гаргаж байжээ. Энэ нь Ж.Байденийг сонгогдсоноос хойш тэдний хийсэн тав дахь хэлэлцээ байв. 2020 оны зургадугаар сард Женевт биечлэн нэг удаа уулзаж, дөрвөн удаа цахимаар ярилцаж хэлэлцсэн гэсэн үг.

Тэр болгонд Путин Минскийн гэрээг Украин зөрчиж байгаа талаар дурдаж байжээ. НАТО зүүн тийш буюу ОХУ руу хил хязгаараа тэлэхгүй байх талаар Женевт тохиролцсоноо ч бас эргэн сануулсан байна...харин одоо юу болоод байна вэ? Ж.Байдений мэдэгдсэнээр АНУ өнөөг хүртэл 650 сая ам.долларын цэрэг зэвсгийг Украинд нийлүүлсэн байх юм. Яагаад Украин Америкийн хувьд цэрэг армийн гол түшиц газар болчихов оо? Яаж тэр их үнийн дүнтэй зэр зэвсгийг шингээв? Америк бараг нэг жилийн цэрэг армийн зардлаа Украин руу ачуулсан байна.

 НАТО-гийн гишүүн 27 орны төсөвлөсөн 1.1 их наяд ам.доллар одоо Украин руу бас дахин зэр зэвсэг болон нийлүүлэгдэх үү? Орос яагаад дэлхийн хоёрдугаар дайныг хамт давсан Украиндаа ингэж хатуурхаад байна вэ? Үүний цаана ОХУ-ын НАТО-той буюу, нарийн яривал Америктай хийж буй дайн, Байдентай өрнүүлж буй хэлэлцээр өрнөж байгаа нь хэнд ч илэрхий байна. Энд яг ардчиллын төлөөх тэмцэл өрнөөд байна уу, цэрэг дайн дагасан зэр зэвсгийн бизнес болоод байна уу? Цаашлаад Украин, Оросын нутгийг дамнан энэ дайн хэдэн арван жил үргэлжилбэл юу болох вэ? АНУ санасандаа хүрч, Евроазийг холбосон их хямралаар хамгийн том хожих биш үү? Тэгвэл энэ тохиолдолд яг одоо л эгнээндээ 27 улсыг нэгтгэсэн Европийн холбооны улсууд өөрийн байр сууриа зөв тодорхойлох нь дайныг зогсоох гол хөшүүрэг болох юм.

Бас нэг асуулт байна. Ардчилал яагаад заавал зэр зэвсэг, цэрэг танктай хамт орж ирэх ёстой юм бэ? Энэ тухай бодож үзсэн үү? Ардчилал гэдэг чинь оюун санаанд хийх өөрчлөлт болохоос орц байрны үүдэнд дэлбэлдэг бөмбөг биш шүү дээ. Одоо юу болж байгааг хар даа. Америкийн цэрэг зэвсгийн 650 сая ам.долларын туслалцааг аль хэдийнэ авч, хэд угааж амжсан Зеленский эх орноо Нью Иоркийн буудалцаантай гудамж шиг, Холливудын байлдаантай кино шиг болгочихлоо. Тэр аль эрт өгөөш үмхэж, Америк ах санасандаа хүрч, Орос ах дүүгээ овоо хараандаа багтаачихаад байна.

Тэгээд юу гээч? НАТО-гийн гишүүн болон түнш орнууд хэдэн тэрбум ам.доллараар туслаад ч нэмэргүй, Украины газар нутагт дайн болж, Украин орон сүйдэж, украин, орос цэргүүд хэдэн арваараа амиа алдаж байна. Вашингтонд бөмбөг дэлбэрээгүй, Австи, Белги, Германд пуужин унаагүй. Хэн юугаараа, хэрхэн хохирч байгааг дэлхий харж байна. Энэ дайн хэнд ашигтай байв аа? Жилдээ 1.1 их наяд ам.долларын цэрэг армийн төсөвтэй НАТО-гийн өмнөөс 65 тэрбум ам.долларын батлан хамгаалахын төсөвтэй ОХУ дайн зарлах хүртлээ догширно гэхээр энэ харьцангуй тулаанд оросууд бас л эрсдэл, эх орон хоёроо зэрэгцүүлж үүрээд зогсож байгаа бус уу?

Эх сурвалж: Р.Эмүжин

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх