“Яармаг” худалдааны төвийн зүүн уулзвараас хойших 0.8 км шинэ замын ажил 85 хувьтай байна

  • 0
  • 118
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, “Яармаг” худалдааны төвийн уулзвараас хойших 0.8 км авто замын ажлын явц 85 хувьтай байна.

Тус замын ажлын хүрээнд далангийн дүүргэлт, цементээр бэхжүүлсэн суурь, хашлага суурилуулах, асфальт бетон хучилт, борооны ус зайлуулах шугам, хэвтээ тэмдэглэгээний ажлууд хийгдэж, авто замын зорчих хэсэг бүрэн дууссан. Тухайн авто замын явган хүний замын трасст 25 нэгж талбар өртсөнөөс таван нэгж талбарыг бүрэн чөлөөлсөн, 20 нэгж талбарыг чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан зам барилгын ажлын нөлөөлөлд өртөөд байгаа байршлуудыг чөлөөлөх талаар дүүргийн газрын алба болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллах, мөн гэрээт хугацаандаа зам барилгын ажлыг чанартай гүйцэтгэж дуусгахыг гүйцэтгэгч байгууллагад үүрэг болголоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн Авто замын хөгжлийн газар

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх