Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арга хэмжээ авна

  • 0
  • 114
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн Баасан, Бямба гарагт Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүдийн ачаа тээвэр нэвтрэх үйл явц, нөхцөл байдалтай танилцан Хилийн хяналтын байгууллагуудыг зангидаж ажиллах Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилж, зарим үүрэг өгсөн. 

Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж,  Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна. 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан Ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж эхэлжээ. 

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд багтсан байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүст арга хэмжээ авч, баривчлах бололтой.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх